Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулж нийт 42 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Тус сургалт нь Зорчигч тээврийн байгууллага дахь ХАБЭА-н тогтолцоо, Автотээврийн салбар дахь тохирлын үнэлгээ, Тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Анхаарал болгоомж ба аюулгүй байдал, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд өрнөж, жолооч нар тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар албаны хүмүүстэй санал солилцов.