АЖИЛ ОЛГОГЧ, ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ" БОЛЛОО

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2022-09-30 13:31:04

ШУТИС-ийн Инженерийн байгууламжийн салбар сургуулиас зохион байгуулсан “Ажил олгогч, төгсөгчдийн өдөрлөг”-т “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ оролцлоо.

Энэ үйл ажилллагааны нээлтийн үеэр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ  Инженерийн байгууламжийн салбар сургуулийн номын санд 31 нэр төрлийн 93 ширхэг норм, дүрэм, гарын авлагыг хандивлалаа. Мөн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг хүргэж, төвд зарлагдсан ажлын байрны танилцуулгыг хийн зөвлөгөө өгч ажиллаа.