КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Төв АЗЗА”ТӨХК нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод төвийн зам засварын анги нэртэйгээр байгуулагдаж 1965 онд Төв аймгийн Зуунмод суманд шилжин ирж улс, орон нутгийн чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтын ажлыг одоог хүртэл хийж байна.
Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатар-Мандалговь /А0201/ чиглэлд 153,7 км, Өндөрдов-Зуунмод-Налайх /А25/ чиглэлд 29 км улсын чанартай авто замууд, Улаанбаатар-Хөшигийн хөндий /А40/ чиглэлийн 32,3 км Тууш авто зам болон Туул-Овоотын 336 у/м төмөрбетон гүүр, Түргэний голын 36 у/м төмөр бетон гүүрүүдийн засвар, арчлалтын ажлыг хариуцан зорчигч, ачаа тээврийг аюулгүй зорчуулах нөхцлийг ханган ажиллаж байна.
Тус компани нь 40 гаруй техник, тоног төхөөрөмжтэй бөгөөд 30 гаруй ажилтан, албан хаагчтайгаар жилд 2-3 тэрбум төгрөгний Зам, барилга, засварын ажил гүйцэтгэдэг. 2021 онд Олон улс, Улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах болон замын засвар, арчлалтын ажлаараа 3-р байранд шалгаран ажилласан Зам тээврийн салбарын тэргүүний хамт олон юм.