АЖИЛТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1.1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн “Төв АЗЗА” ТӨХК-д ажилтан сонгон шалгаруулж авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
2.1. Анкетын шалгаруулалт
2.1.1. Анкетын шалгаруулалт хийхдээ ажил горилогчийн анкетийн мэдээлэл болон ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсэхэд үндэслэнэ.
2.1.2.Ажил горилогч нь анкетаа цахим хэлбэрээр болон биечлэн ирүүлж болох ба анкетын шалгаруулалтад тэнцсэн эсэх тухай мэдээллийг ажил олгогчоос тухай бүр мэдэгдэнэ.
2.2. Ярилцлага
2.2.1. Анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг хүний нөөцийн менежер ярилцлагад урина. Тухайн ажлын байрны шаардлагыг анкет, ярилцлагаар хангаагүй боловч бусад ажлын байранд тэнцэх магадлалтай ажил горилогчийг нөөцөд бүртгэнэ.
2.2.2. Энэ журмын 2.2.1-т заасан ярилцлагад тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалан Удирдлагын зөвлөлийн гишүүдээс гадна бусад ажилтан оролцуулж багийн ярилцлага зохион байгуулж болно.
2.2.3. Ярилцлагаас гарсан үр дүнг ажлын 2 хоногийн дотор ажил горилогчид утас болон цахим хаягаар хүргэнэ.
2.3. Мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалт
2.3.1. Энэ журмын 2.2-т заасан ярилцлагад тэнцсэн ажил горилогчоос тухайн ажил мэргэжлээс шалтгаалан мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалт /тест, даалгавар/-д хамруулна.
2.3.2. Мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалтын материалыг холбогдох мэргэжилтэн, туршлагатай ажилтантай хамтран боловсруулна.
2.3.3. Тестийн шалгалтын хариуг Хүний нөөцийн менежер эсвэл тестийг боловсруулсан мэргэжилтэн гаргана.
2.3.4. Мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалтанд тэнцээгүй буюу хангалтгүй оноо авсан ажил горилогчийг тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үзнэ.
2.4. Удирдлагатай хийх уулзалт
2.4.1. Мэргэжлийн ур чадвар тогтоох шалгалтанд тэнцсэн буюу хангалттай оноо авсан ажил горилогч нь Гүйцэтгэх захиралтай уулзалт хийж туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах ажилтанд ажил, үүргийн чиглэл өгнө.
2.5 Хөдөлмөрийн гэрээ байгуулах
2.5.1. Сонгон шалгаруулалтын бүх шатанд тэнцсэн ажил горилогчтой туршилтын хугацаагаар байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, шалгаруулалтын бүх материалыг бүрдүүлэн ажил горилогч болон Гүйцэтгэх захиралд танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулна.
2.5.2. Шинэ ажилтныг байгууллагын үйл ажиллагаа, соёл, дотоод дүрэм журамтай танилцуулан, ажлын орчинд дасгаж, шаардлагатай мэдээллээр хангах, үүрэгт ажлыг гүйцэтгэхэд чиглүүлнэ.
2.5.3. Туршилтын хугацаа дууссан ажилтны гүйцэтгэсэн ажлын тайланг харгалзан, цаашид үргэлжүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ.