МЭНДЧИЛГЭЭ


      Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Манай компани нь Зам тээврийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого чиглэлийн хүрээнд авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг техник технологийн өндөр түвшинд гүйцэтгэх чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна. Үе үеийн замчдын оюун ухаан, хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэл шингэсэн Алтан шар замаар минь зорчигч зон олны зорьсон үйлс нь бүтэж, аян зам нь өлзийтэй байх болтугай. 

Гүйцэтгэх захирал    Д.Болдбаатар